Хөдөлмөрийн баатрын хүнлэг сэтгэл

2015-11-05 16:10:52

 

Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотоос Дархан хот хүрэх замд хөнгөн хэмжээний зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын машиныг Хонгор сумын иргэн мөргөж хөнгөн гэмтэл учруулсан байна. Аваргын машинд учирсан гэмтлийн нөхөн төлбөрт сая гаран төгрөг шаардагдсан ч гавьяат тамирчин маань нутгийн залууд хүнлэг сэтгэл гарган машины засварт зориулж өгсөн мөнгийг нь авалгүй, өөрийнхөө эмчилгээний төлбөрт нэмэрлэхийг хүсэн буцааж өгсөн бөгөөд цаашдаа зам тээврийн хөдөлгөөнд анхааралтай оролцохыг хүссэн аж. Эгэл жирийн гэр бүлээс гаралтай аварга маань элэг нэгтэндээ ийнхүү хүнлэг сэтгэл гаргасанд талархал илэрхийлэн амьдралд нь аз жаргал эрүүл энх болон цаашдын спортын замналд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

 

Eagle.mn 


Нүүр хуудас