Засгийн газар огцорсны нэг жилийн ой

2015-11-05 11:26:39

 

Шинэчлэлийн Засгийн газар одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд огцорч байлаа. Тухайн үед Н.Алтанхуягийн эсрэг УИХ-ын 36 гишүүн кноп дарснаар огцруулж байсан билээ. Өнөөдөр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны нэг жилийн “ой” тохиож байна. Түүнийг огцруулсны нэг жилийн ойд зориулж, АТГ-аас өнөөгийн Засгийн газрын нэг гишүүнийг баривчилж буй бололтой. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ өчигдөр баривчилсан бөгөөд твиттерт энэ үйлдлийг “Засгийн газар огцорсны нэг жилийн ойн бэлэг” хэмээн ёжилж байна.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас