Бодит байдлаа зөв тодорхойлохыг зөвлөв

2015-11-03 17:21:18

 

Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн судалгааны дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа. Энэ хүрээнд Сангийн яам болон бусад эрдэмтэн, мэргэдийн оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлого болон зарлагын хэлтсийн мэргэжилтнүүд 2016 оны төсвийн талаар танилцуулсан. Мөн Нээлттэй нийгэм форумаас төсөвт хийж буй дүгнэлтээ танилцуулсан юм. Тус байгууллага 2016 онд эдийн засаг сайжрах дүр зураг харагдахгүй байгааг онцолж байна. Мөн Хятадын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа, хөгжиж буй орнуудаас мөнгө гадагшлах үзэгдэл өрнөж байгаа зэрэг нь 2016 оны төсөвт эрсдэл учруулж буй санууллаа. Ийм нөхцөлд төсвийг батлахдаа бодит нөхцөл байдлаа зөв тодорхойлж, орлого, зарлагыг аль болох бодитой батлах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас