Жастин Бибер албадан ажил хийжээ

2015-11-03 15:41:57

 

Дуучин Жастин Бибер өнгөрсөн нэгдүгээр сард Лос Анжелес дахь гэртээ үдэшлэг зохион байгуулахдаа найзуудтайгаа нийлж хөршийнх рүүгээ өндөг шидэж зүггүйтсэн. Энэхүү үйлдлийнхээ төлөө тэрээр Лос Анжелесийн шүүхээс өнгөрсөн долоодугаар сард хоёр жил тэнсэн харгалзах ял, таван өдөр нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн юм. Тэрээр шагайны гэмтлээсээ болж уг шийтгэлийг хойшлуулж байсан аж.

 

 

Тэгвэл Жастин Бибер саяхан шийтгэлээ хүлээж,  40 цаг орон гэргүй хүмүүсийн хоргодох газарт ажиллажээ. Түүнчлэн шүүхээс оноосон шийтгэлийг хийж дуусгасан тул тэнсэн харгалзах ялыг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр цуцалсан байна.

 

Г.Даша


Нүүр хуудас