Энэ өвлийн загварын тэсрэлт “Snow-2016”

2015-11-02 16:04:00

 

Энэ өвлийн хамгийн том загварын шоу тэсрэлтээ хйихээр товоо зарлалаа. Энэ бол Ариунаа Сүри брэнд болон “Дархан Минж” ХХК-ийн хамтын бүтээл “Snow-2016” шоу юм. Тэд энэ сарын 14-нд “Crocus Event Hall”-д  өргөн цар хүрээг хамарсан энтертэйнмент “Fashion Show”-г хийхээр зэхжээ.

 

Шоуны хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх гэнэ. Үүнд, Paradise entertainment, “Snow 1, 2” коллекциуд багтаж байгаа бөгөөд урлагийн тоглолтоор үзэгчдээ уйдаахгүй юм байна. Энэ өвлийн загварын ертөнц дэх тэсрэлтэд альтернатив дуучин Отгоо, “Нисванис”, “Люмино” хамтлагууд болон дуурийн гоцлол дуучин, гургалдайн хоолойт Ө.Уянга ая дуугаар өргөн циркийг үзүүлбэрийг тольдон “Forever fashion” үдэшлэгийн DJ Whale-ын хэмнэлд хөглөгдөх нь ээ.

 

 

Энэхүү загварын шоуны гол материал нэхий. Тиймээс мөнгөн өвлийн орчинд байгаа мэт мэдрэмж төрүүлэх, мөн өмсөхөд хүнд байсан нэхий ямар уян зөөлөн болсныг харуулах сонирхолтой тайз засахаар төлөвлөсөн талаараа зохино байгуулагчид дуулгасан юм.

 

Шоунд Европоос “BAZAAR”, “ELLE”, “VOGUE” гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцох юм байна.  Мөн шоунд оролцох моделууд шалгаруулах үйл ажиллагаа өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болжээ.

 

 

Шинээр танилцуулах коллекцийг бүтээхээр Дархан минж ХХК болон Ариунаа Сүри брэндийн баг бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байгаа аж. Ариунаа Сүри брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлалчид зэрэг олон баг хамт олныг оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм. 

 

 

Ариунаа Сүри брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ Мазаалай баавгайг онцолж авчээ. Учир нь  “Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чаджээ.

 

Энэхүү технологийг томъёолж үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан  нь Монголын үйлдвэрлэлийн  салбарт  нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна. Ариунаа Сүри брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

 

 

Ариунаа Сүри брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ “Мазаалай баавгай”-г онцолж авсан. Уг сэдвийг сонгосон шалтгаан нь тоо толгой хорин хоёрхон болтлоо цөөрөөд байгаа Монголын энэ ховор амьтныг хүн бүхний анхааралд хүргэж улмаар Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг бий болгох гэх мэт үйл ажиллагаануудад олныг хамруулах  нь бидний зорилго юм.

 

Энэхүү шинэ брэндийн танилцуулгыг энэ сарын 14-нд “Snow-2016” шоун дээр дэлгэх нь ээ.

 

Г.Даша


Нүүр хуудас