Дуучин Т.Ариунаа зөв дадлаасаа хуваалцлаа

2015-11-02 12:50:00

 

МУГЖ, дуучин Т.Ариунаа өөрийн цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг. Түүгээрээ дамжуулан фенүүддээ амьдралын хэв маяг, ёс заншлын талаар чамгүй мэдээлэл хуваалцдаг билээ.

 

Тэгвэл энэ удаад гавьяат дуучин маань амьдралын зөв дадлын талаар багшаасаа мэдэж авсан тухайгаа хуваалцжээ. Тэрээр “Зөв дадал хуримтлуулах нь оюун санааны болон биеийн сахилга батыг бий болгон төлөвшүүлдэг” хэмээгээд дараах зүйлсийг санал болгосон байна. Ингэхдээ

 

1. Хүлцэнгүй номхон байснаар үйлийн үрийн бузар арилдаг

2. Сайн сайхан зүйлд дагаж баяссанаар атаархлын бузар арилдаг.

3.  Мөргөн залбирахад уур омгийн бузар арилдаг.

4.  Өргөл өргөж, өглөг өгөхөд хармын бузар арилдаг

5. Ном шимтэн уншсанаар мунхгийн бузар арилдаг” хэмээн бичжээ.

 

Гавьяат дуучин Т.Ариунаагийн хэлснээр эдгээр зүйлсийг бид өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлбэл тустай гэсэн шүү.

 

П.Жаргал


Нүүр хуудас