Хайди Клумын Сүнсний баярын төгс хувиргалт

2015-11-02 12:22:00

 

Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн “Halloween” буюу Сүнсний баяраар Холливудын одод дүр төрхөө нуусаар олны өмнө гарч ирсэн юм. Энэ жилийн хамгийн сэтгэл татам, гайхалтай төгс өөрчлөлтийг  өдгөө 42 настай алдарт загвар өмсөгч Хайди Клум хийсэн. Тэрээр Холливудын хүүхэлдэйн кино төгс баатар секс симбол Жессика Рэббитийн дүрд хувилан ирсэн юм.

 

 

Түүний энэ дүрийн цаана яг хэн нуугдаж байгааг эхэндээ хэн ч гадарлаагүй гэнэ. Гэхдээ тэр бол жил бүрийн сүнсний баяраар хамгийн гайхалтай дүрийг бүтээдэг Германы загвар өмсөгч, топ модель Хэйди Клум байлаа. Тэрээр энэхүү дүрд хувирахын тулд бүх л өдрийн турш хувцас солих өрөөнд Жессикагийн дүрийг дууриан хиймэл зузаан уруул, том хөх, гуяыг урлажээ.

 

Мөн сүнсний баяраар Дуэйн  Жонсон, Кэтти Перри, Женифер Лопес нарыг хэрхэн гоёсныг гэрэл зургаар хүргэе.

 

Г.Даша


Нүүр хуудас