”Бөмбөгөн” хөлтэй Хонгяан охин

2013-06-06 17:47:31

Киан Хонгян ердөө гурван настай байхдаа 2000 онд ослын улмаас хоёр хөлөө алджээ. Түүний гэр бүлийнхэн чинээлэг биш учраас охиндоо хиймэл хөл хийж өгөх боломжгүй байв. Харин түүний оронд эцэг эх нь бяцхан охиныг сагсан бөмбөг дээр алхуулж сургажээ. Хонгяан охин таван жилийн турш сагсан бөмбөг дээр явж, гэрээс сургууль, сургуулиас гэр лүүгээ явж байжээ. Харин 2007 оны тавдугаар сард “Тусгай спортын долоодугаар хурал” Кумминг хотноо зохион байгуулагдсаны дараа Хонгян охин усанд сэлэлтийн клубэд элссэн байна. Улмаар мэргэжлийн спортод хөл тавьжээ. Түүний дасгалжуулагч “Киан Хонгяан маш шаргуу хичээлллэж байгаа. Тэр усанд сэлэлтийн маш олон хүнд элементүүдийг тун амархан сурсан” гэжээ.


Нүүр хуудас