Л.Отгонбаатар ”Их дуулга”-ын аварга болов

2015-11-02 09:48:00

 

"Абу Даби-2015" олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Гранд Слам тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны бөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар аваргын алтан медаль хүртлээ.

 

Тэрээр аваргын төлөө Нидерландын бөх тэмцээний чансааг тэргүүлэгч Ноёл ван Ти Эндтэй барилдаж, 4:25 минутад үүрэх мэхээр цэвэр ялж, Их дуулга ангиллын анхны түрүүгээ авчээ.

 

 

Харин -78 кг-ын жинд ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл медалийн төлөө Нидерландын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгарсан байна.

 

Ингэснээр манай тамирчид Абу Дабигийн "Гранд Слам"-ыг нэг алт, нэг мөнгө, нэг тавдугаар байрын шагналтай дуусгаж байгаа юм байна.

 

М.Мөнхжаргал


Нүүр хуудас