Монголбанк зээлийн хоёрдогч зах зээлийг нэвтрүүлнэ

2015-11-01 15:00:00

 

Төрөөс мөнгөний талаар 2016 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Монголбанкнаас хэрэгжүүлэх ирэх оны мөнгөний бодлогод олон шинэ зорилт тусгагдсаны нэг нь зээлийн хоёрдогч зах зээл болж байгаа аж. Зээлийн хоёрдогч зах зээлийг нэвтрүүлснээр банкууд муу зээлээ гуравдагч этгээдэд худалдах, улмаар муу зээлээсээ тодорхой алдагдал хүлээж, салах боломжийг бүрдүүлэх юм байна. Дэлхийн бүх улс оронд ийм төрлийн зах зээл нээлттэй ажилладаг, энэ төрлийн бизнесүүд санхүүгийн зах дээр нь хүчтэй ажилладаг аж. Харин манай улсад өнөөг хүртэл зээлийн хоёрдогч зах зээл ажиллаж эхлээгүй байгаа юм. Уг зах зээлийг нэвтрүүлснээр банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ боломжийг бүрдүүлнэ гэж Монголбанк үзэж байна.

 

Л.Дэлгэр  


Нүүр хуудас