Манчестер Юнайтед дахин хуурай тэнцээ хийв

2015-11-01 12:15:00

 

Английн Манчестер Юнайтед клуб премьерлигийн 11 дүгээр тойргийн хүрээнд тун хангалтгүй тоглолоо. “Улаан чөтгөр”-үүд өөрсдөөсөө харьцангуй чансаа доогуур Кристал Паласын талбайд зочлон тоглосон ч 0:0-ээр хуурай тэнцээ хийсэн. Юнайтедынхан энэ тоглолтод бүтэн 90 минутын турш хаалга руу ердөө 5 удаа цохисноос нэг нь л хаалгаа оносон юм. Харин Кристал Палас буюу “Бүргэдүүд” хэд хэдэн аюултай довтолгоо хийж, зочин багийг сандаргаад амжсан. Юнайтед үүний өмнө тойрогт Манчестер Сититэй талбай дээрээ тоглож мөн л 0:0-ээр хуурай тэнцээ хийсэн. Харин энэ удаад Кристал Паластай тэнцсэн нь фэнүүдийн урмыг хугалаад байна. Ялангуяа довтлогч Уэйн Рүүнигийн гоолгүй цуврал үргэлжилсээр байгаа юм. Юнайтед одоогоор 21 оноотой, хүснэгтийн дөрөвдүгээр байрт жагсаж байна.

Л.Дэлгэр 


Нүүр хуудас