Челси ээлжит хожигдлоо хүлээлээ

2015-11-01 11:40:00

 

Португал мэргэжилтэн Жозе Моуриньогоор удирдуулсан Лондоны Челси клуб энэ улиралд амжилт тун тааруу яваа. Премьерлигийн 11 дүгээр тойргийн хүрээнд тэд талбай дээрээ Ливерпүүлийг хүлээн авч, дахин хожигдол хүлээлээ. Тоглолтын эхний гоолыг Челсигийн Рамирес хийж, сайн эхлэл тавьсан. Гэвч эхний үе дуусахаас өмнө Ливерпүүлийн Фелиппе Коутиньо тэнцээний гоолыг шитгэсэн. Улмаар хоёрдугаар үед Коутиньо болон Кристиан Бентеке нар гоолдсоноор “Улаанууд” өрсөлдөгчөө талбайд нь 1:3-аар буулган авлаа. Челси ийнхүү улирал эхэлсээр эхний 11 тойрогт зургаа дахь хожигдлоо амсаж байна. Тэд хүснэгтийн 15 дугаар байранд 11 оноотой жагсаж байгаа юм. Тоглолтын дараагаар Челсигийн менежер Жозе Моуриньо “Манай тоглогчид их ядарсан байгаа. Би тамирчдаа их хүндэлж байна” гэжээ. 

 

Харин Ливерпүүлийн шинэ менежер Юрген Клоп Премьерлиг дэх анхны хожлоо Челсигийн талбайд байгууллаа. 

 

 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас