Rokit Bay-ын цуглуулга юу вэ

2015-10-31 16:10:00

 

Реппер Rokit Bay-ыг хип хоп сонирхогч залуус андахгүй мэднэ. Харин тэрээр “Авьаяслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажиллах болсноос хойш хөгшин, залуу, УИХ-ын гишүүн хүртэл түүнийг мэддэг болсон юм.  

 

Реппер залууг О.Баярсайхан гэдэг бөгөөд тэрээр 2007 оны үед асуулт форумаар олонд танигдсан нэгэн. Түүний нэрний утга Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан гэдэг. Энэ нь түүний Баяраа гэж нэрний минь эхний үе. Бас нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай.

 

 

Тэгвэл олны анхаарлыг татаад байгаа дуучин залуугийн цуглуулга нь малгай гэнэ шүү. Реппер хүний хамгийн гол имиж нь малгай байдаг учраас тоглолт болон дууныхаа утга, агуулгад тохирсон малгай авсаар өдгөө цуглуулгатай болжээ.

Eagle.mn

 


Нүүр хуудас