Ука соло уран бүтээлээ үргэлжлүүлжээ

2015-10-31 15:10:00

 

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука хэсэг хугацаанд уран бүтээлээ түр завсарлан гэр бүлийн амьдрал зохион ээж болсон билээ. Англид нярайлсан тэрээр эх орондоо ирсэн даруйдаа уран бүтээлрүүгээ шамдан орж хамтлагаараа бяцхан хүрээнд тоглолт хийгээд амжсан юм.

 

Ука соло уран бүтээлээрээ “I am in love” нэртэй цомог гаргаж байсан юм. Харин тэрээр энэ удаад “Амжиж хөтөлье гараас чинь” нэртэй дуугаа клипжүүлэн цацаж, соло уран бүтээлээ  үргэлжлүүллээ.

 

Түүний шинэ клипийг доорх линкэн дээр дарж үзнэ үү.

 

https://www.youtube.com/watch?v=-OSJnHX4T9o

Г.Даша

 

 


Нүүр хуудас