“Цөмөөхэй”-д тоглох хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

2015-10-31 13:21:00

 

Шинэ жилийг алдарт “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхэд багачуудыг үлгэрийн ертөнцөөр амьсгалуулан шинэ жилийн уур амьсгал мэдрүүлдэг “Цөмөөхэй” балетыг ДБЭТ-ын тайзнаа ирэх арванхоёрдугаар сард тоглоно. Тэгвэл энэхүү балетад тоглох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 7, 8-нд "Монголын балетын хөгжил сан"-гийн байранд болох нь ээ.

 

Монголын балетын хөгжлийн сангаас эх орныхоо тайзнаа хоёр дахь жилдээ тоглогдох гэж буй  “Цөмөөхэй” балетад оролцох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг ийнхүү шалгаруулах нь ээ. Энэхүү шалгаруулалтад  8-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой юм байна.

Бүртгэл арваннэгдүгээр сарын 5-ны өдөр өдөр үргэлжилж, МУГЖ Д.Алтанхуяг болон балетын мэргэжлийн багш нар сонгон шалгаруулал явуулж, энэ жилийн “Цөмөөхэй баатрууд”-ыг сонгох юм байна.

 

Сонирхсон хүүхдүүд ДБЭТ-ын касс болон “Монголын балетын хөгжил сан” фейсбүүк хуудсаар анкет, мэдээлэл авч болох гэнэ.

Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй” балетад 200-300 гаруй хүүхдүүд дүр бүтээж оролцож байсан бол энэ жил 150 хүүхдүүд сонгон, бэлтгэлд хамруулах юм байна.

 


 

Г.Даша

 

 

 


Нүүр хуудас