Рок попын дөрвөн өөр eртөнц нэгджээ

2015-10-31 12:50:00

 

Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Н.Халиуны хөгжим, зохиолч Д.Төрмөнхийн шүлэг “Хайр хөглөх дуу” нэртэй шинэ уран бүтээл мэндэлж байгаа юм байна. Энэхүү дууг Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Ц.Чулуунбат, Гавьяат жүжигчин Б.Дашдондог, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нарын рок попын үе үеийн  дуучид хамтран дуулжээ. “Скин” энтертайнмэнт дээр клипний зураг авалт хийгдэж дууссан бөгөөд тун удахгүй цацагдах аж. 

 

Рок попын дөрвөн өөр eртөнц хөгжмийн зохиолчийн шинэ бас отгон бүтээл хэрхэн амилуулахыг хүлээх л үлдлээ.    

 

Тэд энэхүү уран бүтээлээ ирэх сарын 13, 14-нд болох хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиуны анхны бие даасан тоглолтод зориулан хийжээ.

Eagle.mn

 

 


Нүүр хуудас