Леди Гага дахин жааз хөгжимтэй хоршино

2015-10-30 14:54:27

 

Өнгөрсөн жил Леди Гага, Тони Беннетт хоёр “Cheek to Cheek” цомгоороо хөгжмийн нийгэмлэгт нэгэн шинэ хувьслыг авчирч байсан билээ. Тэдний цомогт жааз хөгжмийн алдартай зохиомжуудын коверууд орсон юм. Одоо тэд үүнийхээ үргэлжлэлийг хийж, удахгүй  танилцуулахаар зэхжээ.

 

Этгээдээрээ гаж бүхнээрээ алдартай бүсгүй, рок-н-роллын шүтээн хоёрын анхны жаазын цомог нь Америкийн чартыг тэргүүлж байсан юм.

 

Тэгвэл энэ удаад тэдний шинэ цомгийг 1930-аад онуудын Америкийн мастер Коул Портерийн зохимжууд бүрдүүлэх юм байна.  

 

Eagle.mn


Нүүр хуудас