Дуучин А.Хишигдалайгийн “батганы ялаатай” дуу

2015-10-29 17:11:00

 

“Бидэнд тохиолдсон хөгтэй явдал” гэх фэйсбүүк группт хүмүүс өөрт болон өрөөлд тохиолдсон хөгтэй явдлуудаа бичдэгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл энэ группт дуучин А.Хишигдалай өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй явдлыг бичсэн байна.

 

Тэрээр өнгөрсөн зун Өмнөговь аймагт ойн баярт оролцож, ая дуугаа өргөжээ. Гэтэл энэ үеэр түүний ам руу ялаа яваад орчихож гэнэ. Дуулж байсан тул үзэгчдийн өмнөөс хахаж цацан, нулималтай биш хэмээн гүрийж цааш залгилж орхисон байна.

 

Энэ талаар тэрээр “Энэ зун Өмнөговь аймагт ойгоор дуулав аа. Аая зүгээр бөөн алга ташилтан дунд “Баярлалаа, оройн мэнд” гээд л дуулж гарав аа. Нэг хурган орилдог хэсэг байдаг юм. Тэрийгээ чадах юм чинь гэж бодоод баавартай аваад л орилов оо. Надаар чамайг уучлуулна аа, эээ аааа гээд л. Тэгсэн чинь нисч явсан нэг ялаа ам руу орчихдог юм байгаа биз дээ. Ядаж байтал ялаа ч биш батгана буюу “баасны ялаа”  орчихсон. Тэгээд л нэгэнт орчихсон болохоор үзэгчдийн өмнөөс хахаж, нулималтай биш. Бантсандаа тэр чигт нь залгисан. Тэгээд дараа нь ходоодонд ороод хөдлөөд байх шиг санагдаад “түлж алъя” гэж бодоод халуун кофе уусан гээд л бодчих. Тэгээд л би хөдөөний ялаа эрүүл байгаа гэж бодоод тоохгүй идсэн юм даа” хэмээн бичжээ.

 

Хэдий хөгтэй явдлын группт бичсэн ч гэлээ “Инээдтэй биш аймшигтай явдал. Хэзээ ч мартахааргүй” гэдгийг тэрээр дурдсан байна.

 

П.Мөнх

 


Нүүр хуудас