“Бодлын хулгайч” Азийн наадамд борлуулалтаараа тэргүүлжээ

2015-10-29 10:30:00


Монголын киноны урлагийг шинэ түвшинд авчирсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Бодлын Хулгайч” кино Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

 

Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай бүтээл болсныг онцолж, Азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулж буйн нэг нь “Бодлын хулгайч” кино боллоо. Тус кино фестивальд “Бодлын хулгайч” киноны продюсер, жүжигчин Б.Амарсайхан уригдаж, нээлтийн улаан хивсний ёслолд оролцлоо.

 

Нээлтийн ажиллагаанд Америкийн болон Азийн нэрт жүжигчид, найруулагчид, кино шүүмжлэгчид оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлж байна. Амараа хэд хэдэн ТВ, сэтгүүлд ярилцлага өгснөөс гадна “Бодлын хулгайч” киноны хоёр өдрийн бүх тасалбар дуусч,  бусад орны бүтээлүүдээс хамгийн их борлуулалттай киногоор тодроод байгаа таатай мэдээг фестивалийг зохион байгуулагчид дуулгажээ.

 

Г.Даша


Нүүр хуудас