П.Баттөр: Хааяа ч гэсэн жаахан ууж сураач гэдэг

2015-10-29 09:24:16

 

Өнгөрсөнд хэн байсан, өнөөдөр хэн байгаа нь бусдын хувьд тийм ч сонин биш. Гэхдээ өөрийнхөө хувьд өнгөрснөө дүгнэж, өнөөдрийн орон зайдаа багтаж, ирээдүйгээ төлөвлөж амьдрах нь чухал мэт. Тэгвэл өнгөрсөнд үлдсэн сайхан бүхнээс эргэн дурсах, өнөөдрийн амьдралын хэсэгхэн хормоос эргэцүүлэх цөөн асуулт бүхий “Селфи”  булан танд хүрч байна.

 

Бидний ээлжит зочноор МУСТА, жүжигчин П.Баттөр уригдаж, өөрийнхөө зарим нууцаас дэлгэлээ.

 

-Яг одоо таны селфий?

 

 

-Анхны утас?

 

-Нокиа байсан. Яг ямар марктай байсныг нь сайн санахгүй байна.

 

-Одоо?

 

-Одоо I phone-6 барьж байна

 

-Анхны ажил?

 

-Ундааны цехэд долоодугаар ангийнхаа зуны амралтаар ажиллаж байсан. Тухайн үед 40 мянган төгрөг авч байсан санагдаж байна. Түүгээрээ жийнсэн өмд бас нэг өмдний тэлээ авч байлаа. Анхны цалин байсан болохоор амттай байсан шүү. /инээв/

 

-Одоо?

 

-Жүжигчнийхээ ажлыг хийгээд л явж байна даа.

 

-Анхны автомашин?

 

-Demio гэж Япон тэрэг байлаа. Одоо crown-200 маркийн автомашин унаж байна.

 

-Санаанаас тань гардаггүй уруул?

 

-Хариулахыг хүсэхгүй байна.

 

 

-Анх аав болоод?

 

-Анх аав болно гэдэг хамгийн том бэлэг гардан авахтай адил байсан. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан шүү.

 

-Хамгийн сүүлд өөртөө юу худалдаж авсан бэ?

 

-Саяхан нэг цамц худалдаж авсан юм байна.

 

-Амьдралдаа хамгийн их өлсөж байсан үе?

 

-Мэдээж, оюутан байсан үе. Энэ үед өлсөж үзээгүй хүн гэж байдаггүй байх аа. /инээв/

 

-Хүүхдээсээ хамгийн их сонсдог үг?

 

-Охиноосоо “Хайртай даа” гэдэг үгийг байнга сонсдог.

 

-Хүүхэд байхад өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл?

 

-Эээжийн өгсөн гэр орноо цэвэрлэх шийтгэл. Гэхдээ энэ их үр дүнтэй шийтгэл байсан болов уу. Тэрний ачаар би эмх цэгцтэй байх дуртай болсон доо.

 

 

-20 настай байх үеийн өөртөө юу гэж захих байсан бэ?

 

-“Юу бодож байна, тэрийгээ шантрахгүй хий” гэж захих байсан болов уу.

 

-Таны бусдаас өвөрмөц зуршил?

 

- Фитнесст байнга бэлтгэл хийх бас архи тамхи хэрэглэдэггүй байдал өвөрмөц зуршил байж болох юм.

 

-Найзуудын өгч байсан хамгийн хачирхалтай зөвлөгөө?

 

-Намайг архи уудаггүй болохоор найзууд маань “Хааяа ч гэсэн чи жоохон архи ууж сураач” гэдэг. /инээв/

 

-Юунд хамгийн их мөнгө зарцуулдаг вэ? Мөн юунд хамгийн их мөнгө үрэх дургүй вэ?

 

-Дуртай зүйлдээ бол гар татахгүй. Харин дургүй зүйлдээ мөнгө үрэх дургүй.

 

-Хэтэвч хоосон хэд хоног гүрийсэн бэ?

 

-Яг нарийвчлан хэд хоног гэдгийг нь санахгүй байна аа.

 

-Эдийн засгийн хямралыг даван туулахад таны оруулж буй хувь нэмэр?

 

-Яг хямралтай байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зөв зам гэж бодож байна. Миний хувьд дэмжээд эхэлсэн.

 

-Таны амжилтын чухам нууц гэвэл?

 

-Нууц гэх юм байхгүй ээ. Хамгийн гол нь аливаад шантрахгүй, бууж өгөхгүй байх нь амжилт дагуулдаг.

 

П.Мөнхжаргал

 

 

 

 


Нүүр хуудас