“Одноогийн булан”-д саатаарай

2015-10-27 16:43:08

 

Энэ удаагийн парламент 11 эмэгтэй гишүүнтэй. Тэдний дотор УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрүүл мэнд, эдийн засгийн чиглэлээр түлхүү ярьдаг “идэвхтэй” гишүүдийн нэг. Төр түшилцэж буй эмэгтэйчүүд айл гэрийн эзэгтэйн үүргээ “умартах” нь түгээмэл байдаг.

 

Тэгвэл С.Одонтуяа гишүүн албан ажил, эзэгтэйн үүргээ аль алийг нь амжуулж явдаг нэгэн аж. Тэрээр “Төр түшилцэх их ажлынхаа хажуугаар сайн ээж, сайн хань байх нь миний зам. Тиймээс олж авсан туршлага, санаачлагуудаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бас бусад хүмүүст хэлж, хуваалцах дуртай. Харин нийгмийн сүлжээ надад энэ боломжийг олголоо. Та ч гэсэн өөрийн мэргэн санааг бусадтай хуваалцахыг хүсвэл “Одноогийн Булан”-д хандаарай” хэмээн эрүүл аж төрөхүйн тухай булан хөтөлж эхэлжээ.

 

Түүний эхний зөвлөгөө ойн жимсийг хэрхэн хадгалах талаар байсан бол энэ удаагийнх чихэр бус ааруул уриалга юм байна.

 

С.Заяа

 


Нүүр хуудас