Банкуудад 3.9 сая ам.доллар худалдлаа

2015-10-27 14:54:02

 

Монголбанк өнөөдөр ээлжит гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 1987.00-1994.20 төгрөгийн ханшаар 9.5 сая ам.доллар, 321.10-313.11 төгрөгийн ханшаар 52.8 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк 1991 төгрөгийн хаалтын ханшаар 3.9 сая ам.доллар, 312.71 төгрөгийн хаалтын ханшаар 25.3 сая юанийг тус тус банкуудад худалдсан байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20 сая ам.доллар худалдах ам.долларын своп, 7.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас