Аделийн “Hello” дууны клипийг 4 хоногт 62 сая хүн үзжээ

2015-10-26 11:03:45

 

Дуучин Адель удтал хүлээгдсэн “25” цомгийн эхний уран бүтээл “Hello” дууны клипээ өнгөрсөн пүрэв гарагт олны хүртээл болгосон юм. Тэгвэл түүний шинэ уран бүтээлийг youtube сайтад тавигдсанаас хойш 4 хоногт 62 сая 800 мянган гаруй хүн үзжээ.

 

Адель Британийн нэгэн теле шоун дээр “25” цомгийнхоо “Hello” зохиомжийн хэсгээс үзэгчдэд танилцуулж байсан юм.

 

Тэрхүү танилцуулга нь хандалт өндөртэй байгаа учраас тэрээр  шүтэн бишрэгчдэдээ захидал бичин өөрийн Twitter, Facebook хуудаснаа тавьсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

 

Адель энэхүү захидалдаа өөрийн хүүхэд ахуй цаг, мөрөөдөл, амьдралынхаа тухай мөн өөр олон зүйлээс бага зэрэг дурьдсан байна. Тэрээр “Миний хувьд 25 нас нь эргэлтийн цэг боллоо” хэмээн онцолжээ.

 

Eagle.mn

 


Нүүр хуудас