“Бодлын хулгайч” Азийн кино наадамд оролцож байна

2015-10-26 10:46:52

 

"90 саяын Гансүх"-ийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн "Бодлын хулгайч" кино AHУ-н Лос-Анжелес хотод анх удаа зохиогдож байгаа “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

 

Найруулагч Садык Шер Ниязийн санаачлагаар Ази Холливудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилгоор  анх удаа “Asian World Film Festival”-ыг зохион байгуулж байгаа аж.

 

Уг наадамд Азийн 50 гаруй улсын бүтээл толилуулахаас 23 нь “Алтан бөмбөрцөг”, Эмми”, “Оскар”-ын шагналын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох юм байна.

 

Дэлхийн Азийн кино фестиваль БНСУ-ын “Ичгүүргүй” киногоор нээлтээ хийж, Тайванийн “Алуурчин” киногоор хаах аж.

 

Монгол Улсыг төлөөлөл оролцож байгаа "Бодлын Хулгайч" кино энэ сарын 28, 29-нд олон нийтийн хүртээл болох юм байна.

 

Г.Даша


Нүүр хуудас