“ДМЮ” баг хэсгээ тэргүүлж байна

2015-10-25 16:01:00

 

“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн, яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байна.

Энэ үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээн зохион байгуулж байна.

 

Тэмцээний нээлтийн тоглолтод Монгол Улсын 2015 футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн, талбайн улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн аварга “ДМЮ” клуб Өвөрмонголын дэд аварга Ордос аймгийн шигшээ багийг 3:2 -оор хожжээ.

 

Тэмцээнд Монгол, Хятад улсын тус бүр дөрөв, нийт найман баг хүч үзэж байна.

 

Өчигдөр болсон тэмцээний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтуудад буюу "А"  хэсгийн эхний тоглолтууддаа хожил байгуулаад байсан ДМЮ, "Хараацай" клубууд энэ удаад учраа таарч тоглосон бөгөөд "ДМЮ" 2-0 харьцаатай хожсон байна. Ингэснээр "ДМЮ" хоёр тоглолтын дараах байдлаар хэсэгтээ 6 оноотой болж, сүүлийн тоглолтоос үл хамааран хэсгээ тэргүүлэх нь тодорхой боллоо. Учир нь энэ хэсгийн нөгөө хоёр баг болох Бугат /энэ оны Өвөрмонголын аварга/ болон Ордос /дэд аварга/ багуудын тоглолт 1-1 харьцаатай тэнцсэн бөгөөд зохион байгуулагч орны хоёр баг хэсгийн эхний тоглолтууддаа манай клубуудэд хожигдол хүлээсэн юм.

 

"В" хэсэгт Монгол улсаас "Монголын тэмүүлэл", "Дэрэн", БНХАУ-ын Хэбэй мужийн шигшээ баг болон ӨМӨЗО-ны Биеийн тамирын дунд сургуулийн багууд өрсөлдөж байна.

Eagle.mn

 


Нүүр хуудас