Г.Ариунбаатар Карнеги холлд дууллаа

2015-10-25 16:33:00

 

Монголын дуурийн дуучид хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар болон эмэгтэй дуучид батлан харуулсаар байгаа юм. Дуурийн дуучид маань энэ жил уран бүтээлийн арвин олз омогтой байгаа билээ.

Урлагийн олимпийн шилдэгийн шилдгээр Г.Ариунбаатар маань шалгарч өдгөө дэлхийн том том театрт өөрийн бие даасан тоглолтоо хийж байгаа юм.

 

Өчигдөр Г.Ариунбаатар энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Сarnegie hall-d болсон концерт сайхан болж ендерлелее. Миний хvсэж байсан яг л тийм бvх зvйл. Олон монгол хvмvvс хvрэлцэн ирж vзжээ баярлалаа та бvхэндээ. Монголын урдаа барьдаг морин хуурчдын нэг Н.Жигжиддорж маань энд сураад удаагvй байгаа юм. Жийгээдээ болон хvрэлцэн ирсэн бvх оюутан залуусдаа сурлагын ендер амжилт хvсэж эх орондоо очиж ихийг хийж бvтээгээрэй гэж ерөөе” хэмээн бичжээ.

 

 

Тэрээр Карнеги холлын тайзнаа ОХУ-ын алдарт төгөлдөр хуурч Дмитрий Маслеев, меццо сопрано Юлиа Маточкина өолон виолончель хөгжимчин Андрей Ионут Ионица нарын хамт гарсан юм.  

 

 

Г.Даша


Нүүр хуудас