Хүүхэлдэйн театрынхан Намар цагийн тоглолтоо нээнэ

2015-10-25 14:12:00

 

Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 67 дах намар цагийн үзвэрийн нээлтийг  энэ сарын 28-нд Алдарт “Мял Богдын намтар” жүжгээр нээхээр зэхжээ.

Тус театр 2 дах жилдээ жүжгийн багцыг идэвхжүүлж  байгаа бөгөөд хүүхдийн жүжиг, хүүхэлдэйн жүжиг гэсэн  тус бүр 3:3 жүжгээс бүрдсэн 2 багц гаргажээ . Долоо хоног бүрийн амралтын өдрөөр тэд бяцхан үзэгчиддээ зориулан “Долоон дэлбээт цэцэг”, “Болдоггүй бор өвгөн”, “Тэнэг бяцхан хулгана” жүжиг буюу хүүхэлдэйн жүжгийн багц, “Том хамарт одой”, “Лусын хааны охид”, “Арван хоёр сар”  жүжиг буюу хүүхдийн жүжгийн багц болгон тоглох юм байна.

Хамгийн том оюуны хөрөнгө оруулалт бүхий энэхүү  багцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 5000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.

Багцын үзвэрүүд энэ сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-н хүртэл үргэлжлэх нь ээ.

Eagle.mn


Нүүр хуудас