Сагсан бөмбөгийн Үндэсний цомын аварга өнөөдөр тодорно

2015-10-23 15:26:39

 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос санаачлан зохион байгуулж буй 21 аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн Үндэсний цомын тэмцээн өнөөдөр аваргуудаа тодруулна. Өчигдөр Спортын ордонд хагас шигшээ тоглолтууд болж, Дархан-Уул, Орхон аймгийн багууд өрсөлдөгчөө хожиж, финалд шалгарсан юм.

 

Орхон Сүхбаатар аймгийн багийг 72:63 оноогоор хожсон бол Дархан-Уул Төв аймгийн багийг нэмэлт цагт 97:87 онооны харьцаагаар хожсон.

 

Сонирхуулахад, сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдоос лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаа дэд аварга хүртсэн Т.Түвшинбаяр, Монсоникийн ОУХМ Ц.Баярхүү, лигийн тэргүүн тоглогч Ж.Майбаяр нар аавынхаа нутаг усаар овоглон сагсан бөмбөгийн талбайдаа эргэн ирж үзэгчдийг баярлуулсан.

 

 

Мөн урлаг, спорт, бизнесийн салбарын олны танил эрхмүүд үндэсний цомд багтаа хүчин зүтгэсэн.  Түүнчлэн энэ цагийн шилдэг тоглогчид Т.Санчир, Б.Билгүүн, Д.Мөнхболд, Т.Ихтамир, Ц.Азбаяр, С.Өрнүүнбилэг, Б.Мөнхболд, М.Дорждагва, М.Отгонмөнх нар төрсөн нутагтаа хүчин зүтгэж лигийн бэлтгэл хэрхэн хийж байгаагшаа давхар харуулсан юм.

 

Өнөөдөр 17.00 цагаас хүрэл медалийн төлөө Төв-Сүхбаатар аймгийн багууд, аваргын төлөө Орхон-Дархан-Уул аймгийн багууд тоглох юм.

Eagle.mn

 

 

 

 


Нүүр хуудас