Ц.Нямдорж “ганцаарджээ”

2015-10-23 11:09:00

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл МАН-ын ахмад гишүүн Ц.Нямдорж танхимд ганцаараа түрүүлэн ирж, бичиг баримтаа үзсэн шигээ сууна.

 

Эл дүр зургийг харсан УИХ-ын “папараци” гишүүн М.Зоригт хальснаа буулгаж, өөрийн цахим хуудаснаа жиргэжээ. Тэрээр Ц.Нямдорж гишүүний зурагт “Бусдыгаа хүлээж сууна” гэх тайлбар өгч, 09.11 цагийн үед нийтэлсэн байна. 

 

Тэгвэл зурагт бууснаар энэ цагт танхимд Ц.Нямдорж гишүүний журмын нөхдөөс хэн ч ирээгүй бололтой.

 

П.Жаргал


Нүүр хуудас