Ч.Болорчулуун аав болохоо хүлээж байна

2015-10-23 10:02:53

 

“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгийн гол дүрийн залуу Можуула буюу Ч.Болорчулуун аав болохоо хүлээж сууна.

 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн бүсгүйтэй хамт авахуулсан зургаа оруулж “Бид хоёр удахгүй гурвуулаа болно” хэмээн бичжээ. Мөн арав хонохгүй аав болохоо дуулгаж, найзуудынхаа баяр хүргэсэн сэтгэгдэлд дарагдсаар.

 

Гэхдээ зарим нөхөд эргэлзэж буй бололтой. Түүнийг кинонд “тоглож байгаа юм уу хэмээн асуух аж. Эл асуултад Ч.Болорчулуун “Үгүй, жинхэнэ” хариулжээ.

 

Ямартай ч тун удахгүй үрийн зулай үнэрлэж эцэг, эх болохоо тэсэн ядан хүлээж буй хосууддаа аз жаргал хүсье ээ.

 

П.Жаргал


Нүүр хуудас