Дэлхийн шилдэгт өрсөлдөх 23 хөлбөмбөгчний нэр тодорлоо

2015-10-20 17:01:00

 

ФИФА-аас жил бүр шалгаруулдаг Ballon d’Or буюу оны шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулдаг. Тэгвэл энэ удаад дэлхийн шилдгийн төлөө өрсөлдөх 23 хөлбөмбөгчний нэр гарсан байна. Жилийн жилд шилдгийн төлөө хүчтэй өрсөлддөг Леонел Месси, Кристиано Роналдо нараас гадна Уэльсийн Гарет Бэйл, Бельгийн Эдин Азар, Чилийн Алексис Санчез нарын шилдгүүд 23-д багтсан байна. Мөн Байерн Мюньхэний хаалгач Мануэл Нойер, Барселонагийн хагас хамгаалагч Хавиер Маширано зэрэг хөлбөмбөгчид шилдэг 23-д үлджээ. Нийт 23 тоглогчоос 11 нь Испанийн Ла Лигийн тамирчид байгаа бол Бундеслигээс зургаа, Английн премьерлигээс 3, Италийн Сери А-аас 2, Францын Лиги-1-ээс нэг тамирчин байна. Богино листэд орсон эдгээр 23 тамирчнаас оны эцсээр шилдэг 3 нь үлдэж, улмаар дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d’Or шагналын эзнийг тодруулах юм.  

 

Шилдэг 23 тамирчны нэр:

 

Sergio Aguero (Argentina/Manchester City)

Gareth Bale (Wales/Real Madrid)

Karim Benzema (France/Real Madrid)

Cristiano Ronaldo (Portugal/Real Madrid)

Kevin De Bruyne (Belgium/VfL Wolfsburg/Manchester City)

Eden Hazard (Belgium/Chelsea)

Zlatan Ibrahimovic (Sweden/Paris Saint-Germain)

Andres Iniesta (Spain/FC Barcelona)

Toni Kroos (Germany/Real Madrid)

Robert Lewandowski (Poland/FC Bayern Munich)

Javier Mascherano (Argentina/FC Barcelona)

Lionel Messi (Argentina/FC Barcelona)

Thomas Muller (Germany/FC Bayern Munich)

Manuel Neuer (Germany/FC Bayern Munich)

Neymar (Brazil/FC Barcelona)

Paul Pogba (France/Juventus)

Ivan Rakitic (Croatia/FC Barcelona)

Arjen Robben (Netherlands/FC Bayern Munich)

James Rodriguez (Colombia/Real Madrid)

Alexis Sanchez (Chile/Arsenal)

Luis Suarez (Uruguay/FC Barcelona)

Yaya Toure (Côte d'Ivoire/Manchester City)

Arturo Vidal (Chile/Juventus/FC Bayern Munich).

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас