Аваргуудын лиг эргэн ирлээ

2015-10-20 15:59:00

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тоглолтууд Монголын цагаар өнөөдөр шөнө эхлэх гэж байна. Өнөө шөнө 02:40 цагаас Беларусын Батэ клуб талбай дээрээ Барселонагийн хүчирхэг бүрэлдэхүүнийг хүлээн авна. Мөн Лондоны Их буучид буюу Арсенал талбай дээрээ Германы аварга Байерн Мюньхэнтэй учраа таарах нь. Түүнчлэн Байер Леверкузн-Роматай, Димано Киев Челситэй тус тус тоглох юм. Харин маргааш шөнө буюу 21-22-нд шилжих шөнө ПЖС-Реал Мадрид, Ман Сити- Севилья, Вольфбүрг – Эйндховен, ЦСКА – Ман Юнайтед гэсэн дөрвөн багийн тоглолт нэгэн зэрэг болно.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас