Miley Cyrus дэггүйтсээр л

2015-10-20 12:08:33

 

Дуучин, жүжигчин Miley Cyrus сүүлийн үед сенсацийн гол эзэн болоод байгаа билээ. Тэрээр дэггүйтлээрээ алдаршин оролцсон арга хэмжээ бүртээ шуугиан тарих болсон юм. Өнгөрсөн амралтын өдөр Miley Лос Анжелест болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих 13 дахь удаагийн олон нийтийн алхалтын арга хэмжээнд оролцжээ. Энэ удаад ч тэрээр дэггүй төрхөө гээсэнгүй.

 

Нүд гялбам хурд өнгөөр бяцхан охин шиг л гангаран ирсэн тэрээр тайзнаа үзэгчидтэй мэндчилэн дуулж, хамтдаа гэрэл зургаа татуулаг амралтын өдрийг үджээ. Дэггүй зангаараа үеийнхнээсээ эрс ялгарсаар байгаа тэрээр “бяцхан охин Miley” хоч зүүх болжээ. 

 

Eagle.mn

 

 

 

 

 

 


Нүүр хуудас