Адам Левиний шинэ найз охин

2015-10-19 13:15:43

 

“Maroon 5” хамтлагийн ахлагч, дуучин Адам Левин өнгөрсөн оны долоодугаар сард найз бүсгүй “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Бехати Принслотой хуримаа хийсэн билээ. Хуримын ёслолын зураг өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Тэгвэл дуучин эр хуримаа хийсэн ч олон нийтийн шахалтаар бас фэн охинтой хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Хоёр долоо хоногийн өмнө “Youtube.com” сайтад Адамыг гэрлэсэн гэдгийг сонсоод уйлж буй 3 настай охины бичлэг нийтлэгдсэн юм. Тэрхүү бичлэгт “Maroon 5” хамтлагийн “Sugar” дуу явахад охин “Би Адамтай гэрлэнэ” гэж хэлжээ. Охиныг ийнхүү хэлэхэд ээж нь “Энэ залуу гэрлэчихсэн. Чи мэдээгүй юм уу” гэсэн байна. Охин ээжийнхээ яриаг сонсоод маш чангаар уйлж буйгаар бичлэгт гарчээ.   Эмила охины бичлэгийг 14 өдөрт таван сая хүн үзжээ.

 

 

Тус бичлэгийн дараа олон нийт дуучныг бяцхан охины зүрхийг шархлуулсан хэмээн буруутгаж, уучлалт гуйхыг шаардсан байна. Адам өнгөрсөн долоо хоногт  “ELLEN” шоунд оролцох үеэрээ фэн охиндоо ягаан өнгийн сарнай бэлэглэж, гэрлэх санал тавьжээ. Тэрээр “Эхнэр минь энэ бичлэгийг үзээд их шаналсан. Тиймээс л өөр бүсгүйд гэрлэх санал тавихыг минь зөвшөөрсөн. Би эхнэртээ болон Эмилад анхаарал тавих болно” гэжээ.

 

Харин бяцхан охин Адамыг харангуутаа ээжийнхээ тэвэрт наалдан түүнээс бишүүрхэнгүй байсан юм. 

 

Eagle.mn

 

 

 


Нүүр хуудас