Д.Отгондалай Италийн боксчинг нутаг буцаалаа

2015-10-10 13:50:00

 

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай тамирчин Д.Отгондалай өчигдөр эхний тулаанаа хийж, Италийн боксчин Доменико Валентиног илт давуу буулган авлаа. Тэрээр тоглолтын эхнээс илүүрхэж, 9:10, 9:10, 9:10 гэсэн оноогоор буулгасан. Харин хоёрдугаар үед 19:19, 18:20, 18:20 гэсэн оноогоор ялжээ. Ингээд шийдвэрлэх гуравдугаар үед 29:29, 27:30, 27:30 буюу онооны давамгайллаар ялсан байна. Ингэснээр Д.Отгондалай Италийн боксчинг дэлхийн аваргын дэвжээнээс буулгаж, нутаг буцаалаа. Италийн тамирчин Доменико Валентиногийн хувьд сүүлийн 10 жилийн хугацааны таван удаагийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн, тивийн шилдэг боксчдын нэг юм.  

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас