Олон Улсын дрифтийн тэмцээн Монголд анх удаа болно

2015-10-11 15:08:00

 

"Найрсаг Улаанбаатар" уриан дор олон арга хэмжээг залуучууддаа зориулан зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь Олон улсын дрифтийн тэмцээн юм. Монголд анх удааг болох гэж буй уг уралдаанд олон улсын тамирчид Монголын хүчирхэг дрифчин залуус өрсөлдөж шилдгээ тодруулах юм байна.

 

Энэ сарын 11-нд Скай Резорт цаанын баазын төв талбайдтэд  хурд хүчээ сорин тулалдана. Зуны турш ОХУ, Казакстан улсын 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн ийнхүү “D.vision Монголия” нэрээр зохион байгуулагдаж байгаа аж.

 

Тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын санаачилсан "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийнгГазар, НОБГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Биеийн тамир Спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Eagle.mn

 

 


Нүүр хуудас