Д.Отгондалай илт давуу ялалт байгууллаа

2015-10-10 10:25:36

 

Катарын Доха хотноо үргэлжилж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тулаан өчигдөр болж, дэлхийн Универсиад наадмын хүрэл, Азийн Наадмын аварга, Азийн аварга ОУХМ Д.Отгондалай эхний тулаанаа хийлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Харин өчигдөр  дэлхий аваргаас таван  медаль хүртээд буй Италийн Доменико Валентино тулалдсан юм.  

 

Д.Отгондалай тоглолтын эхнээс илүүрхэж шүүгчдээс 9:10, 9:10, 9:10 гэсэн оноо авлаа.

Хоёрдугаар үед хоёр боксчин эн тэнцүүхэн тоглолт үзүүлж шүүгчид 19:19, 18:20, 18:20 зааж манай боксчин илүү оноо авч чадсан. Шийдвэрлэх үед 29:29, 27:30, 27:30 буюу онооны давамгайллаар Д.Отгондалай Италийн домогт боксчинг нутаг буцаалаа.

Eagle.mn

 


Нүүр хуудас