Д.Отгондалай өнөөдөр тулалдана

2015-10-09 15:49:07

 

Катарын Доха хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тулаан өнөөдөр Монголын цагаар 20.00 цагаас эхэлнэ.

 

Өнөөдрийн тэмцээний хүрээнд манай тамирчин, дэлхийн Универсиад наадмын хүрэл, Азийн Наадмын аварга, Азийн аварга ОУХМ Доржнямбуугийн Отгондалай эхний тулаанаа хийх юм. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн. Харин өнөөдөр дэлхий аваргаас таван  медаль хүртээд буй Италийн Доменико Валентино хүч үзнэ.

Eagle.mn

 


Нүүр хуудас