“Эрчим” клуб Хүрхрээ үндэсний лигийн аварга боллоо

2015-10-05 12:42:48

 

Монголын хөлбөмбөгийн “Хүрхрээ” үндэсний лигийн аварга баг тодорлоо. Бүтэн таван сарын турш үргэлжилсэн тус лигийн аваргаар “Эрчим” клуб тодорч, ес дэх удаагаа аваргын цомыг өргөлөө. Харин дэд байрт “ФС Улаанбаатар”, гуравдугаар байрт “Сэлэнгэпресс” багууд шалгарсан байна. “Хүрхрээ” үндэсний лигийн аварга баг 40 сая төгрөг, цом, медаль хүртсэн бол хоёрдугаар байрын эзэн 30 сая төгрөг, гуравдугаар байрт орсон баг 20 сая төгрөгийн шагнал тус тус хүртлээ.

 

Түүнчлэн лигийн шилдэг хаалгачаар “Эрчим” клубын Б.Ариунболд, шилдэг хамгаалагчаар мөн тус клубын Г.Төгөлдөр нар шалгарсан. Харин шилдэг хагас хамгаалагчаар “ФС Улаанбаатар” клубын хагас хамгаалагч О.Баяржаргал, шилдэг довтлогчоор “Хоромхон” клубын Н.Наранболд нар тодорлоо.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас