Ливерпүүл менежер Брэндан Рожерсийг халлаа

2015-10-05 10:30:00

 

Ням гарагт болсон Ливерпүүл, Эвертоны мерсисайдын дерби тоглолтын дараа “улаанууд” менежер Брэндан Рожерсийг халлаа. Ливерпүүл клуб өнгөрсөн улирлыг амжилт муутай буюу долоодугаар байраар өндөрлүүлсэн. Мөн аваргуудын лигт хэсгээсээ гарч чадалгүй мултарсан билээ. Харин энэ улирал эхэлсээр найман тойрогт ердөө 12 оноо цуглуулж, хүснэгтийн 12 дугаар байрт жагсаж байна. Нийтдээ гурав хожиж, гурав тэнцэж, хоёр хожигджээ. Мөн Европпа лигийн хүрээнд чансаа муу Сион клубтэй 1:1-ээр тэнцсэн. Мерсисаидын дербид 1:1-ээр тэнцсэнээр клубын удирдлагууд түүнийг халах шийдвэр гаргалаа. Ливерпүүл клубын дараагийн менежерээр экс Борусиа Дортмундмын мэргэжилтэн Юргэн Клоп ирнэ гэх мэдээлэл байгаа юм.

 

Ирланд мэргэжилтэн Брэндан Рожерс 2013 онд Ливерпүүл клубтэй нэгдэж, тухайн жилдээ премьерлигийн цомын төлөө хүчтэй өрсөлдөж, аваргуудын лигийн эрхийг авч, фэнүүдийн талархлыг хүлээгээд байсан. Харин 2014 болон 2015 онуудад ийнхүү хангалтгүй үзүүлэлттэй ажилласнаар ажлаасаа чөлөөлөгдөж байна. 

 

Л.Дэлгэр  


Нүүр хуудас