Аваргуудын лиг: Манчестер Юнайтед 2:1 Вольфсбүрг

2015-10-01 16:51:53

 

Аваргуудын лигийн хүрээнд Манчестер Юнайтед клуб талбай дээрээ Германы Вольфсбүргийг хүлээн авч, 2:1-ээр хожлоо. Юнайтедын Хуан Мата энэ тоглолтод гайхалтай байж, нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн. Тэрээр багтаа торгуулийн цохилт хийх эрх авчирч, өөрөө амжилттай гүйцэтгэсэн юм. Тоглолтын дөрөв дэх минутад Юнайтедын арын шугам алдаа гаргаснаар Вольфсбүргийн Калиугури гоолдоод байсан. Харин хариу гоолыг 34 дэх минутад Хуан Мата, 53 дахь минутад Крисс Смоллинг нар шитгэсэн.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас