Левандовскигийн гоолын бороо үргэлжилсээр

2015-09-30 15:53:33

 

Германы Байерн Мюньхэн клубын довтлогч Роберт Левандовскигийн ногоон талбай дахь шоу үргэлжилсээр байна. Тэрээр есдүгээр сарын 22-нд Германы лигийн хүрээнд Волфсбүрк клубын хаалганд 9 минутын дотор 5 гоол оруулж, нэгэн гайхалтай рекордыг тогтоосон. Түүнчлэн өнгөрсөн бямба гаригт лигтээ дахин гурван гоол хийгээд байсан юм. Тэгвэл урд шөнө аваргуудын лигийн хүрээнд Мюньхэний клуб талбай дээрээ Хорватын Динамо Загребыг хүлээн авч тоглоход дахин гурван гоол оруулж, хеттрик толилууллаа. Байерн Мюньхэн өрсөлдөгчөө энэ тоглолтод 5:0-ээр илүүрхсэн бөгөөд гурвыг нь ийнхүү польш довтлогчийн нэр дээр бичигджээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас