Английн хоёр баг аваргуудын лигт хожигдлоо

2015-09-30 14:18:53

 

Аваргуудын лигийн шинэ улирлын хэсгийн хоёр дахь шатны тоглолтууд урд шөнө явагдлаа. Энэ өдөр Английн Челси болон Арсенал клубүүд тус тусын өрсөлдөгчтэйгөө тоглож хожигдсон байна. Тодруулбал, Челси клуб Португалийн Португийн талбайд зочилж, 2:1-ээр, Арсенал Грекийн Олимпиакосыг талбай дээрээ хүлээн авсан ч 2:3-аар хожигдол хүлээлээ. Челси эхний тойрогтоо Израилын Маккаби клубыг 4:0-ээр илүүрхсэн. Харин Арсеналын “Их буучид” эхний тойрогтоо Хорватын Динамо Загреб клубэд хожигдоод байсан. Франц мэргэжилтэн Арсен Венгерийн баг аваргуудын лигт ийнхүү хоёр дараалан хожигдсоноор хэсгээс гарахад хүндхэн болоод байна. Өнөөдөр шөнө английн нөгөө хоёр баг болох Манчестер Юнайтед болон Манчестер Сити багууд тус тусын хуваарийн дагуу тоглолтоо хийнэ. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас