Х.Цагаанбаатар: Дэлхийн жүдочдыг бэлтгэхийг хүсч байна

2015-09-25 09:32:03

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлах болсноо мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаараа “Шийдвэрээ нэгэнт гаргасан. Бүр тодруулбал, энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний дараа холбооны удирдлагууддаа зодог тайлах тухайгаа хэлсэн. Өөрөө тамирчны хувиар карьерээ өндөрлүүлж байгаа ч цаашид багш, дасгалжуулагчдын албанд зүтгэж, дэлхийн бөхчүүд бэлтгэхийн төлөө ажиллана” гэжээ. Х.Цагаанбаатар 1984 онд төрсөн, өдгөө 31 настай. 2004 оны Афины олимпийн хүрэл медальтай. Мөн 2009 оны Роттердамд болсон дэлхийн аваргын алтан медальт, 2010 оны Токиогийн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 2015 оны Астанагийн багийн ДАШТ-ий хүрэл медальтай. 2011 оны жүдогийн World Masters тэмцээний алтан медаль, Азийн аварга, Монголын шилдэг жүдочдын нэг юм.

 

Л.Дэлгэр  


Нүүр хуудас