Есөн минутын дотор таван гоол оруулж, рекорд эвдлээ

2015-09-23 11:23:40

 

Германы Бундеслигийн ээлжит тойргийн хүрээнд Байерн Мюньхэн талбайдаа Вольфбүргийг хүлээн авсан тоглолтод гайхамшиг биеллээ оллоо. Мюньхэний баг 0:1-ээр хожигдож байсан юм. Харин польш довтлогч Роберт Левандовски сэлгээгээр гарч ирээд, 51-60 дахь минутын хооронд нийт таван гоол орууллаа. Тэрээр ийнхүү ердөө есөн минутын дотор пентатрик хийж, Аленз Аренад цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм.

 

Вольфсбүрг клубын Калигуири эхний үеийн 26 дахь минутад гоолдоод байсан. Харин хоёрдугаар үеэс эхлэн Левандовски сэлгээгээр орж ирсэн бөгөөд 51, 52, 55, 57, 60 дахь минутад дараалан таван гоол оруулжээ. Ингэснээр тэрээр Бундеслигийн түүхэнд хамгийн хурдан таван гоол оруулсан амжилтыг эвдлээ. 

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас