Юнайтед Антонио Мартиалын хоёр гоолоор хожил авлаа

2015-09-21 10:47:39

 

Английн премьерлигийн зургаадугаар тойргийн хүрээнд Манчестер Юнайтед болон Саутхэмптон клубын тоглолт сонирхолтой боллоо. Саутхэмптон клубын “Гэгээн Мэри”-гийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод “Улаан чөтгөр”-үүд 2:3-аар талбайн эздийг илүүрхсэн юм. Тоглолтод Юнайтедын шинэ цэрэг, ирээдүйн Тиери Анри гэгдэж буй Франц довтлогч Антонио Мартиал хоёр гоол хийсэн. Мөн Хуан Мата нэг гоол нэмэрлэсэн юм. Харин талбайн эздээс Итали довтлогч Грациано Пелле хоёр гоол хийжээ. Талбайн эзэд хэдийгээр тоглолтын 13 дахь минутад тооны харьцааг нээсэн ч Юнайтед тоглолтын 34, 50, 68 дахь минутад дараалан гурван удаа хаалганы тор хөдөлгөсөн. Харин талбайн эзэд 86 дахь минутад хоёр дахь гоолоо оруулж, тооны харьцааг 2:3 болгон ойртуулсан. Гэхдээ тэдэнд тооны харьцааг тэнцүүлэх цаг хугацаа хангалттай үлдсэнгүй.

 

Юнайтедын 19 настай залуу довтлогч Антонио Мартиал чөтгөрүүдийн төлөө эхний хоёр тоглолтдоо ийнхүү гурван гоол оруулж, итгэл найдвар хүлээгээд байна. 

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас