Эва Карнейро Челсид эргэж ирнэ

2015-09-19 12:23:27

 

Английн Челси багийн эмч Эва Карнейро багтаа ажиллахаа болиод удаж буй. Учир нь багийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо түүнийг ихээхэн шүүмжилснээр ажлаас нь түр чөлөөлөөд байсан юм. Тэрээр Свонси клубын эсрэг Челси тоглож байх үеэр Эдин Азарыг гэмтсэн байж магадгүй хэмээн үзэж, талбайгаас гаргасан. Энэ үед Челси талбайд 10-уулаа байсан бөгөөд Эдин Азар талбайг чөлөөлснөөр бүр 9-үүлээ үлдэж, хүнд байдалд орсон юм. Үүнээс болж, тоглолтын дараа Жозе Моуриньо багийн эмчийг хүчтэй шүүмжилсэн билээ. Эл явдлаас хойш Эва Карнейра Челсигийн эмчийн албанд ажиллахаа зогсоогоод байсан. Тэгвэл эмч бүсгүй Челсигийн удирдлагуудтай ярилцаж, ойлголцолд хүрснээр өнөөдрөөс ажилдаа эргэн ирж байгаа юм байна.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас