“Mr Bean”-тэй усны дусал мэт адилхан залуу интернетийн од болжээ

2015-09-19 12:00:00

 

“Mr Bean”-ий дүрээр дэлхий дахинд танил болсон Английн жүжигчин Рован Аткинсонтой тун төстэй залуу интернетэд шуугиан тарьж байна. “Reddit”-ийн Jewcee Ли хэмээх хэрэглэгч Рован Аткинсонтой адилхан нэгэн залуугийн зургийг “Миний найзын үеэл” гэсэн тайлбартайгаар анх тавьжээ. Гэтэл уг зургийг хоёр сая гаруй хүн үзэж, хэдэн арван мянган хүн шэйрлэсэн байна.

 

Зурган дээрх залуу 60 настай инээдмийн жүжигчнээс хэдэн насаар залуу харагдаж байсан бөгөөд гадаад төрх нь Рован Аткинсонтой маш адилхан байсан гэж сошиал хэрэглэгчид бичжээ. Зарим нь түүнийг “Mr Bean”-ий хүү байх хэмээн хошигносон гэнэ.

 

Б.Саруул

 


Нүүр хуудас