Гандан бууршгүй жиргээч, фоточин сайд

2015-09-18 09:42:51

 

УИХ-ын гишүүн М.Зоригт саяхан Зам тээврийн сайдаар томилогдоод буй. Тэрээр чуулганы танхимд ихэвчлэн фото аппараттайгаа явж, сэтгүүлчээс дутахгүйгээр үйл явдлын фото мэдээлэл хүргэдэг нэгэн. Мөн цахим ертөнцөд идэвхтэй байж, фэйсбүүк, твиттер хаягаараа дамжуулан өөрийн авсан фото зураг, мэдээ мэдээлэл, сэтгэгдлээ хүргэдэг билээ. Уг нь түүнийг сайд болсноосоо хойш ийн фото зураг авч, твиттер, фэйсбүүкээр аялах завгүй болох нь гэж олон хүн бодсон байх. Гэвч эрхэм сайд хэзээд гандан буурахгүй, фотогоо авсаар, твиттерт жиргэсээр. Харин твиттерчид “Эрхэм сайдаа ажлаа хийгээч, яасан завтай юм бэ” хэмээн шүүмжлэх. 

 

Л.Дэлгэр

 

 

 

 


Нүүр хуудас