Аваргуудын лиг: Их буучид Украины багт хожигдлоо

2015-09-17 15:26:00

 

Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. Украинд Динамо Загреб клубын талбайд зочлон тоглосон Лондоны “Их буучид” буюу Арсенал 2:1-ээр хожигдол хүлээлээ. Энэ тоглолтод Арсеналын Оливе Жиру улаан хуудас авч талбайг чөлөөлсөн байна. Тоглолтод Алекс Окслэйд Чембэрлэйн өөрийн хаалгандаа авто гоол оруулсан бол Украины клубын довтлогч Фернандес 58 дахь минутад нэгийг нэмэрлэжээ. Харин Английн багийн нэг гоолыг Тео Валкот 79 дэх минутад хийсэн байна. Украины клуб лигийн болон Европын хүрээнд сүүлийн 42 тоглолтод ялагдаагүй гайхалтай амжилтаа ийнхүү үргэлжлүүллээ. Гэхдээ тэд Европын тавцанд Английн шилдэг клубыг буулгаж авсан нь анхны тохиолдол болж байгаа юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас